ШОШ БУУРЦГИЙН АЧ ТУС
Шош, буурцаг нь уураг, нийлмэл нүүрс ус, эслэг, антиоксидантууд болон фолийн хүчил, манган, кали, төмөр, фосфор, магни, молибден, зэс зэрэг амин дэм, эрдэс бодисоор баялаг.
Шош, сэвэг зарам, буурцагт ургамал нь уургаар нэн баялаг учир махыг орлуулан хэрэглэх боломжтой ба өөх тос багатай, ханасан болон транс тос, холестерол агуулдаггүй уургийн эх үүсвэр юм.
Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс хоногт 5-аас цөөнгүй нэгж жимс ногоо болон шош буурцгийг мах орлуулан хэрэглэж байхыг зөвлөсөн байдаг ба эдгээр биологийн идэвхит бодис агуулсан хүнс нь хорт хавдараас урьдчилан сэргийлэх ач тустай болохыг онцолжээ.
Шош, буурцаг нь дотроо олон төрөл байх ба тус бүртээ өөрийн гэсэн шинж чанартай, хүний биед өөр өөр нөлөө үзүүлдэг. Жишээлбэл:
Хүрэн шош - төмрөөр баялаг ба зүрх судас болон ой тогтоолтонд сайн
Ногоон шош - элэг цэвэрлэх, дотор халууныг дарах, хий шар бадганыг тэнцвэржүүлэхэд тустай
Хар шош - бөөрөнд онцгой сайн ба зүрх судас, мэдрэлийн тогтолцоо зэрэгт сайн.
Судлаачид шош буурцгийн тогтмол хэрэглээ нь зүрх судасны эрсдлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Шош, буурцганд агуулагдах нийлмэл нүүрс ус нь ходоод гэдсэнд боловсорч задарсны дараа цусан дахь сахарын түвшин нэмэгдэхэд нөлөө бага үзүүлэх учир чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тустай. Мөн эслэгийн агууламж ихтэй учир биеийн бохирдлыг цэвэрлэх ач тустай.

ШОШ БУУРЦАГ ХЭРЭГЛЭХ АРГА
Сэвэг зарам (lentil) нь шошны төрлийн ургамал ба бусад шоштой харьцуулахад маш хурдан болдог. Шөлтэй хоол бэлдэхдээ сэвэг зарамаа эхлээд 10 минут орчим буцалгасны дараа бусад ногоогоо хийнэ. 2-р хоолонд хэрэглэхдээ эхлээд 25-30 минут буцалгаж болгосны дараа хэрэглэх ба аль ч хоолонд маш сайхан амт тэжээлийг нэмдэг.
Бусад төрлийн шош буурцгийг хэрэглэхдээ эхлээд хүйтэн усанд 8-10 цаг дэвтээж байлгасны дараа чанаж, буцалгаж, жигнэж хэрэглэнэ.
ШОШ БУУРЦГИЙГ СОЁОЛУУЛАХ АРГА
Сэвэг зарам болон бусад шошийг чанаж, болгож хэрэглэхээс гадна соёолуулж хэрэглэж болно. Мөн үр тариа, самар, будааг ч соёолуулж болдог. Ингэж соёолуулж хэрэглэхэд өөрт агуулагдах уураг, амин дэм нь хэд дахин өсдөг байна. Мөн биед шингэж боловсруулагдахад шаардлагатай ферментүүдийг маш их хэмжээгээр агуулдаг. Жишээлбэл улаан буудайн үрийг соёолуулахад түүнд агуулагдах B 12 амин дэм нь 4 дахин, бусад В төрлийн амин дэм нь 3-12 дахин, Е аминдэм 3 дахин, эслэгийн хэмжээ нь 3-4 дахин нэмэгддэг. Мөн биотин амин дэм 111%, фолийн хүчил 278%, Ц амин дэм 300 хувиар тус тус нэмэгддэг байна.
Бэлдэх зүйлс: шилэн сав, марал, торон шүүлтүүр, резин
Эхлээд шилэн савандаа шош, буурцгаа хийж хүйтэн усанд 8-10 цаг дэвтээнэ. Дэвтээсний дараагаар усыг нь шүүж асгаад дахин хүйтэн усаар зайлан торон шүүлтүүрээр амыг нь таглаад шүүж асгана. Ингэсний дараагаар шилэн саваа маралаар таглаж гадуур нь резинээр бэхлээд 75 градусаар налуулж салхи жаваргүй, гэрэл тусахаар газар тавина. Энэ үед илүүдэл ус чийг нь шүүгдэж гоожих тул доор нь ус тосохоор сав ивж өгөөрэй. Өдөрт 2 удаа буюу 8 цаг тутам хүйтэн усаар сойж байх хэрэгтэй. Ингэхэд тухайн шош төрлөөсөө хамаарч өөр өөр хугацаанд соёолж эхлэдэг. Тиймээс өөр өөр шош, үр тариаг хамт соёолуулахдаа нэг саванд биш өөр өөр саванд хийгээрэй. Нэгэнт соёолсон шош, үр тариа будаа нь шууд идэхэд бэлэн болох ба хөргөгчинд 7 хоног орчим хадгалж болно.
Хялбар зааварчилгаа болгож видеогоор үзүүлснийг доор хавсаргав.
Анхаарах зүйл: Соёолуулах бүтээгдэхүүн нь органик байх хэрэгтэй ба тийм биш бол соёолуулах хэрэггүйг анхаарна уу.
Бичлэг: https://www.youtube.com/watch?v=-V6yNqep-9o
Иш татсан сурвалж: http://www.veg.mn/content/17

No comments:
Post a Comment